WorldSIM Монгол

eSIM хэрхэн суулгах вэ?

Аяллын eSIM картыг гар утсандаа суулгах, тохируулах зааварчилгаа

iOS (iPhone)
Android

Санамж:

eSIM-ийг суулгахын тулд таны утас интернетэд (Wi-Fi эсвэл дата) холбогдсон байх шаардлагатай. QR кодыг уншуулах тул өөр төхөөрөмж дээр нээх эсвэл хэвлэж бэлдэнэ үү.

1

Тохиргоо руу орох

Утасныхаа Settings (Тохиргоо) -> Cellular (Үүрэн холбоо) хэсгийг нээнэ үү.

2

eSIM нэмэх

Add eSIM (eSIM нэмэх) эсвэл Add Cellular Plan товчлуур дээр дарна уу.

3

QR код уншуулах

Use QR Code сонголтыг сонгож, өөрийн имэйлээр хүлээн авсан QR кодыг утсаараа уншуулна уу.

Хэрэв QR код уншихгүй бол "Enter Details Manually" дээр дарж, SM-DP+ Address болон Activation Code-ийг хуулж оруулна уу.

4

Шошго (Label) нэр өгөх

Шинэ дата eSIM-ийг ялгахын тулд нэр өгнө үү. Жишээ нь: "WorldSIM" эсвэл "Travel".

5

Үндсэн шугамыг сонгох (Default Line)

Дуудлага болон SMS-д өөрийн үндсэн Монгол дугаарыг (Primary) хэвээр үлдээнэ үү.

6

Үүрэн датаг тохируулах (Cellular Data)

Cellular Data хэсэгт шинээр суулгасан манай сим карт сонгоно уу.

⚠️ Чухал: "Allow Cellular Data Switching" сонголтыг УНТРААХ хэрэгтэй.

7

Дата Роуминг идэвхжүүлэх

Аялах улсдаа очсоны дараа суулгасан eSIM-ийн тохиргоо руу орж Data Roaming-ийг ON болгож асааснаар интернет идэвхжинэ.

Санамж:

eSIM-ийг суулгахын тулд таны утас интернетэд (Wi-Fi эсвэл дата) холбогдсон байх шаардлагатай. QR кодыг уншуулах тул өөр төхөөрөмж дээр нээх эсвэл хэвлэж бэлдэнэ үү.

1

Тохиргоо руу орох

Утасныхаа Settings (Тохиргоо) -> Connections (Холболтууд) -> SIM manager (СИМ карт удирдлага) хэсэгт орно уу.

2

eSIM нэмэх

Add eSIM эсвэл Add mobile plan товчлуур дээр дарна уу.

3

QR код уншуулах

Scan QR code from service provider сонголтыг сонгож, өөрийн QR кодыг уншуулна уу.

4

eSIM суулгах тохиргоог баталгаажуулах

Дэлгэц дээр гарч ирэх зааврын дагуу шинэ eSIM-ийг утасны системд нэмэхийг зөвшөөрч баталгаажуулна уу.

5

Дата eSIM-ийг сонгох

SIM manager цэс рүү буцаж ороод, Preferred SIMs (Үндсэн СИМ) хэсгийн Mobile data дээр шинээр нэмэгдсэн eSIM-ийг сонгоно уу.

6

Дата Роуминг асаах

Settings -> Connections -> Mobile networks хэсэг рүү орж, Data roaming сонголтыг асаана уу. Ингэснээр та хилийн чанадад интернетэд холбогдох болно.

×

📍 Манай хаяг,
цагийн хуваарь

Эрхэт оффис байршил Google Maps дээр харах

1️⃣ Байршил: БЗД, Энх тайваны өргөн чөлөө, Бөхийн өргөөний баруун талд, Эрхэт оффис, 10 давхар, 1006 тоот.

2️⃣ Цагийн хуваарь:
Да-Ба: 09:00 - 17:00 🕘
Бя-Ня: Тантай цагаа тохироод уулзах боломжтой. 🤝

3️⃣ Холбоо барих: 80599859 ☎️

📌 Та ирэхээсээ өмнө заавал мэдэгдээрэй. 👌

Залгах